Монголын жүдочид “Masters” тэмцээнд багаараа III байрт оров
Жүдо бөхийн жин тус бүрийн шилдэг 16 жүдоч зодоглодог “Masters” тэмцээнээс эхний өдөр манай тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн тухай бид мэдээлсэн билээ.
Мэдээллийн алба

Жүдо бөхийн жин тус бүрийн шилдэг 16 жүдоч зодоглодог “Masters” тэмцээнээс эхний өдөр манай тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртсэн тухай бид мэдээлсэн билээ. Харин тэмцээний хоёр дахь өдөр манайхан дахин медаль авч чадсангүй. Хэдий тийм ч манай тамирчид Япон (3 алт+3 мөнгө+6 хүрэл), ОХУ (2+1+1)-ын дараа гуравдугаар байр эзэлсэн байна. Тус тэмцээнд 51 орны эрэгтэй 114, эмэгтэй 109 тамирчин зодоглосон юм.


















