Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын жюү жицүгийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн дарга нараа сонгов

МЖЖХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлүүдийн дарга нарыг сонгож, батламжилсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын жюү жицүгийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн дарга нараа сонгов
Монголын жюү жицүгийн холбооны удирдах зөвлөл хуралдаж, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн дарга нараа сонгов. Зураг: МҮОНРТ

Монголын Жюү жицүгийн холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал өнгөрсөн сарын 30-нд зохион байгуулагджээ.

Тус хурлаар МЖЖХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч нар, ерөнхийлөгчийн дэргэдэх зөвлөлүүдийн дарга нарыг сонгож, батламжилсан байна. Тодруулбал, МЖЖХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр У.Ганбаяр, дэд ерөнхийлөгчдөөр Д.Бадрах, Г.Бат-Эрдэнэ, П.Бүрэнжаргал, Дэвид Клахан, Ц.Чинзоригтыг сонгож батламжилжээ.

Түүнчлэн Хэвлэл мэдээлэл, маркетингийн албаны даргаар А.Өнөржаргал, Дасгалжуулагчдын зөвлөлийн даргаар Б.Батбаяр, Тамирчдын зөвлөлийн даргаар Б.Ариунцог, Шүүгчдийн зөвлөлийн даргаар Т.Мөнх, Ёс зүйн хорооны даргаар Л.Чинзориг нар МЖЖХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар сонгогджээ.

Хуваалцах