Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийнэ

Сонирхуулахад “Зоорь” хэмээх зохиол хотын захад байшин худалдан авч нүүж ирж байгаа гэр бүлийн тухайгаар эхлэх бөгөөд шинээр нүүж ирсэн байшинд нь байх зоорьноос аймшигт чимээ гарснаар гол үйл явдлууд үргэлжилнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийнэ
Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

Төрөл бүрийн адал явдалт зохиол тэр дундаа аймшгийн зохиол сонирхон уншдаг хүн бүр зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” гэдэг номыг андахгүй мэддэг. Тэгвэл тун удахгүй тэрхүү номонд орсон “Зоорь” хэмээх зохиолоор хийсэн Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино нээлтээ хийх гэж байна.

Анх тус зохиолоор кино хийх саналыг туслах найруулагч Н.Бямбацогт, жүжигчин Ө.Мөнгөнтулга нар олж уран бүтээлчдийн багийг бүрдүүлснээр зураг авалт энэ оны 9 дүгээр сард эхэлжээ.

Киноны ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ ажилласан ба гол дүрүүдэд “Нар гарна аа аз жаргал минь”, “Чонын алтан шагай” зэрэг олон ангит кинонуудаар үзэгчдийн танил болсон жүжигчин Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр үзэгчдийн талархлыг хүлээсэн жүжигчин Э.Уянга нар тоглосон байна.

Мөн киноны зургийн даргаар “Хэцүү анги” киноны “Сүнжид багш” буюу жүжигчин М.Саранцэцэг ажиллажээ. Киноны зураг авалт хэдийнэ дуусаж, эвлүүлгийн ажилдаа орсон бөгөөд ирэх 12 дугаар сард нээлтээ хийх гэнэ.
Сонирхуулахад “Зоорь” хэмээх зохиолд хотын захад байшин худалдан авч нүүж ирж байгаа гэр бүлийн тухай гардаг, шинээр нүүж ирсэн байшинд нь байх зоорьноос аймшигт чимээ гарснаар гол үйл явдлууд үргэлжилнэ.



Түлхүүр үг:Зоорь
Хуваалцах