Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хоккейчдын тоглох хуваарь гарчээ

Олон улсын хоккейн холбоо (IIHF)-нooc жил бүр зохион байгуулдаг “Challenge Cup-2014” тэмцээн энэ сарын 16-22-нд АНЭУ-ын Абу-Даби хотод болно. 2008 оноос эхтэй тус тэмцээнд 2010 оноос хойш тоосоо өргөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил Тайландад болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Тэгвэл энэ жил Эми

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хоккейчдын тоглох хуваарь гарчээ
Монголын хоккейчдын тоглох хуваарь гарчээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хоккейн холбоо (IIHF)-нooc жил бүр зохион байгуулдаг “Challenge Cup-2014” тэмцээн энэ сарын 16-22-нд АНЭУ-ын Абу-Даби хотод болно.

2008 оноос эхтэй тус тэмцээнд 2010 оноос хойш тоосоо өргөж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил Тайландад болсон тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм.

Тэгвэл энэ жил Эмиратад манай хоккейчид медалийн өнгөө хувиргахаар шийдээд байна.

Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас гадна АНЭУ, Тайвань, Хонгконг, Кувейт, Тайланд гэсэн зургаан орны баг тойргийн журмаар өрсөлдөнө.

Манай хоккейчид гуравдугаар сарын 16-нд “Challenge Cup”-ын гурван удаагийн түрүүтэй Тайванийн шигшээ багтай эхний тоглолтоо хийх бол маргааш нь Хонгконгтой, 19-нд Кувейттэй, түүний маргааш Тайландтай, 22-нд зохион байгуулагч орон Эмираттай тус тус тоглохоор болжээ.

Хуваалцах