Монголын хоккейн баг хамт олныг хүлээн авч уулзлаа
ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, БТБХЗГ-ын дарга Х.Бакытжан нар өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Олон улсын хоккейн тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн Монголын хоккейн баг хамт олныг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Тэд өнөөдөр эх орондоо ирж байна. Мөн энэ үеэр багийн А.Мэргэнийг яамны
Мэдээллийн алба

ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, БТБХЗГ-ын дарга Х.Бакытжан нар өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Олон улсын хоккейн тэмцээнээс хошой хүрэл медаль хүртсэн Монголын хоккейн баг хамт олныг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ. Тэд өнөөдөр эх орондоо ирж байна. Мөн энэ үеэр багийн А.Мэргэнийг яамны жуух бичгээр шагнаж урамшуулсан юм.
Азийн хоккейн холбооноос зохион байгуулж буй "Сhallenge Cup" тэмцээн нь энэ сарын 16-22-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо болсон билээ. Монголын шигшээ баг эхний тоглолтоо өнгөрсөн жилийн аварга Тайваны багтай хийж 3-10 харьцаагаар ялагдсан ч Хонгконг (9:2), Тайланд (8:2), Кувейт(3:1) улсын шигшээг тус тус ялж Арабын Эмиратын багтай мөнгөн медалийн төлөө тоглосон боловч талбайн эздэд 3:1 харьцаагаар хожигдсоноор хүрэл медалийн эзэд болсон билээ. Монголын тамирчид хоёрдугаар үеийг дуустал 1:1 оноотой тэнцүү тоглолттой явж байсан боловч сүүлийн үед хоёр оноо алдаж ялагдсан юм. Ийнхүү хүрэл медаль хүртсэн нь өнгөрсөн оны амжилтаа бататгасан явдал боллоо.


















