Монголын хоёр тамирчин туялзуур сэлэмний ДАШТ-д өрсөлдөнө
“Дуэль” клубын тамирчин, спортын мастер Б.Баттөмөр, “UB Fencing” клуб, “Алтан Дорнод Монгол” группийн тамирчин, спортын мастер Э.Дөлгөөн нар Будапештыг зорьжээ
Мэдээллийн алба

Туялзуур сэлэмний насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-23-ны хооронд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний хүнд сэлэмний төрөлд эх орноо төлөөлөн хоёр тамирчин өрсөлдөхөөр болжээ. Тухайлбал, “Дуэль” клубын тамирчин, спортын мастер Б.Баттөмөр, “UB Fencing” клуб, “Алтан Дорнод Монгол” группийн тамирчин, спортын мастер Э.Дөлгөөн нар Будапештыг зорьжээ.


















