Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгчид 181 байрт эрэмбэлэгджээ

Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 207 орон гишүүнчлэлтэй байдаг бөгөөд манай улс 1999 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн байдаг.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгчид 181 байрт эрэмбэлэгджээ
Монголын хөлбөмбөгчид 181 байрт эрэмбэлэгджээ. Зураг: МҮОНРТ

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос /ФИФА/ дэлхийн шигшээ багуудын чансааг шинэчлэн гаргалаа. Энэхүү чансаанд Монголын хөлбөмбөгчид 181 дүгээр байрт бичигдсэн байна. Өмнөх чансаагаар манай улс 180 дугаар байрт бичигдэж байсан ч энэ удаа нэг байр ухарчээ. Олон улсын хөлбөмбөгийн холбоонд 207 орон гишүүнчлэлтэй байдаг бөгөөд манай улс 1999 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд гишүүнээр элссэн байдаг.

ФИФА-гийн шинэчилсэн чансааг 2008, 2012 оны Европын аварга, 2010 оны дэлхий аварга Испанийн шигшээ баг тэргүүлж байгаа бол үүний дараа Герман, Аргентин, Колумб, Португал, Уругвай, Итали, Швейцарь, Нидерланд, Бразил зэрэг орнууд бичигджээ. Ази тивээс Ираны шигшээ баг 33 дугаарт эрэмбэлэгдсэн нь хамгийн өндөрт тооцогдож байгаа ажээ.

Хуваалцах