Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгчид БНСУ-ынхтай хамтарна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцан хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгджээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгчид БНСУ-ынхтай хамтарна
Монголын хөлбөмбөгчид БНСУ-ынхтай хамтарна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр харилцан хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр талууд санал нэгджээ.

БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Чанг Монгхю манай улсын ерөнхийлөгчтэй болон Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар нартай Сөүл хотноо уулзалт хийж, хөлбөмбөгийн спортын хүрээнд харилцан хамтран ажиллах боломж, нөхцлийн талаар хэлэлцсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын үеэр “Би хөлбөмбөгийн спортод хайртай. Хэдийгээр Монголын хөлбөмбөг хөгжлийн эхэн шатандаа явж байгаа ч хэзээ нэгэн цагт Өмнөд Солонгос Улс шиг Азидаа тэргүүлнэ гэдэгт итгэдэг. Монголын хөлбөмбөгийн тамирчид Европод тоглохыг би хүсдэг” хэмээжээ.

Түүнчлэн БНСУ-ын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Чанг Монгхю "Монгол Улсад хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэхэд өргөн боломж бий. Хөлбөмбөгийн хөгжил нь залуу үеийнхний хөгжлийн үндэс болдог. Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчтэй хамтран ажиллаж, хөлбөмбөгийн тоглогчдын солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллахаар болсондоо таатай байна” гэсэн байна.

Хуваалцах