Монголын хөлбөмбөгийн дээд лиг маргааш эхэлнэ
Монголын Хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ" Монголын үндэсний дээд лиг маргааш 15:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхлэх гэж байна.
Мэдээллийн алба

Монголын Хөлбөмбөгийн холбооны "Хүрхрээ" Монголын үндэсний дээд лиг маргааш 15:00 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхлэх гэж байна.
Нээлтийн эхний тоглолт 2014 оны лигийн аврага “FC Khoromkhon” клубын эсрэг “FC Ulaanbaatаr” клубын тоглолтоор 2015 оны улирал эхлэх юм.
МХБХ-ны албан ёсны түнш, "Хүрхээ" Үндэсний дээд лигийн ерөнхий спонсороор "Арвайн үндэс" ХХК энэ жилээс ажиллахаар болсон бөгөөд дөрвөн жилийн турш ивээн тэтгэх 500 сая төгрөгийн гэрээг байгуулаад байгаа юм. Нээлтийн тоглолттой холбогдуулан энэ долоо хоногийн бямба, ням гарагийн тоглолтуудыг хөлбөмбөг үзэгчдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэхээр болжээ.


















