Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгийн холбоо хуралдав

2014 оны 11 дүгээр сарын 22-нд МХБХ-ны Ээлжит бус Их хурлаар ОУХБХ-ны жишигт нийцсэн шинэчилсэн дүрмээ баталсан. Тус хурлаар сонгуулийн хороо байгуулагдаж, хорооны даргаар И.Отгонбаяр, гишүүдээр Д.Баярсайхан, Б.Болдбаатар, Э.Шинэбаяр, Ө.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгийн холбоо хуралдав
Монголын хөлбөмбөгийн холбоо хуралдав. Зураг: МҮОНРТ

2014 оны 11 дүгээр сарын 22-нд МХБХ-ны Ээлжит бус Их хурлаар ОУХБХ-ны жишигт нийцсэн шинэчилсэн дүрмээ баталсан. Тус хурлаар сонгуулийн хороо байгуулагдаж, хорооны даргаар И.Отгонбаяр, гишүүдээр Д.Баярсайхан, Б.Болдбаатар, Э.Шинэбаяр, Ө.Жаргалсайхан нар сонгогдон ажиллаж байна. МХБХ-ны шинэчилсэн дүрэмд сонгуулийн дүрмийг Гүйцэтгэх хорооноос батална гэж заасны дагуу 2014 оны 12 дугаар сарын 7-ны өдөр МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар Гүйцэтгэх Хороог хуралдуулж, сонгуулийн дүрэм, холбоонд гишүүнээр элсүүлэх журам, орон нутгийн холбоодын жишиг дүрэм болох эрх зүйн бичиг баримт болон 2015 онд зохиогдох МХБХ-ны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө болон төсвийг хэлэлцэн баталлаа.

МХБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарын шийдвэрээр МХБХ-ны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгдсэн бөгөөд тодорхой зөрчил илэрсэн тул МХБХ-ны ерөнхий нягтланг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбат эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2015 оны хоёрдугаар сарын 27-нд болох Ээлжит Их хурлыг дуустал Ө.Шижирийг түр үүрэг гүйцэтгэгчээр томиллоо. Ө.Шижир нь хөлбөмбөгийн менежментийн чиглэлээр мэргэшсэн менежер юм. МХБХ-ны гадаад харилцааны захирал Л.Маяагийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн С.Монголжингоог түр үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулахаар болжээ.

Доорх линкээр орж МХБХ-ны шинэ дүрэм, сонгуулийн дүрэм, гишүүн элсүүлэх журам болон орон нутгийн салбар холбооны жишиг дүрмийг татаж авна уу.

МХБХ-ны шинэ дүрэм

МХБХ-ны сонгуулийн дүрэм

МХБХ-ны гишүүн элсүүлэх журам

Орон нутгийн салбар холбооны жишиг дүрэм



Монголын Хөлбөмбөгийн Холбоо

Хуваалцах