Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгийн холбооны "Футзалын сонирхогчдын цом-2020" тэмцээнд “Аврагч” клуб түрүүллээ

Энэхүү тэмцээний медальт байранд орсон багууд 2020 оны футзалын дээд лигт орох эрх авч байгаа билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгийн холбооны "Футзалын сонирхогчдын цом-2020" тэмцээнд “Аврагч” клуб түрүүллээ
Монголын хөлбөмбөгийн холбооны "Футзалын сонирхогчдын цом-2020" тэмцээнд “Аврагч” клуб түрүүллээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны "Футзалын сонирхогчдын цом-2020" тэмцээн энэ сарын 21-29-ны хооронд болж, 10 багийн 132 тоглогч өрсөлдлөө.

Энэхүү тэмцээний "Шилдэг хаалгач"-аар “Хараацай” клубын хаалгач Х.Цэнгүүн, "Шилдэг тоглогч"-оор “Сор” клубын тоглогч Б.Өлзийбаяр нар тодорсон бол "Шилдэг довтлогчоор" 24 гоол оруулсан “Аврагч” клубын тоглогч Г.Нямаа нэрлэгдлээ.

Энэхүү тэмцээний медальт байранд орсон багууд 2020 оны футзалын дээд лигт орох эрх авч байгаа билээ.

Алтан медалийг С.Батболд дасгалжуулагчтай Ч.Төрболд ахлагчтай “Аврагч”, мөнгөн медалийг Б.Анар дасгалжуулагчтай Ч.Цэндбаяр ахлагчтай “Сор”, хүрэл медалийг Б.Баттулга дасгалжуулагчтай Б.Амгаланбат ахлагчтай “Хараацай” клуб хүртсэн юм.

Мөн тэдний хамтаар “Эрхэс”, “Шарын гол” клуб 2020 оны футзалын дээд лигт оролцох эрх авав.

Хуваалцах