Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд гарын үсэг цуглуулж эхлэв
Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүдийг холбоондоо орох гэтэл тус байгууллагын хамгаалалтын алба оруулаагүйгээс тэд өнөө өглөө сэтгүүлчдэд гадаа мэдээлэл өгсөн.
Мэдээллийн алба

Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүдийг холбоондоо орох гэтэл тус байгууллагын хамгаалалтын алба оруулаагүйгээс тэд өнөө өглөө сэтгүүлчдэд гадаа мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ байдал өдрийн турш үргэлжилж холбоо руугаа орох гэсэн гишүүд аргагүйн эрхэнд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулж байна. Учир нь МХХ-ны дүрмэнд нийт гишүүдийнхээ гуравны нэгийн гарын үсгээр холбоог хуралдуулж болно гэж заажээ.
Иймд хөлбөмбөгчид холбооныхоо үүдэнд гишүүдийн гарын үсэг цуглуулж эхэллээ. МХХ-нд Лигийн долоон багийн тамирчид, орон нутгийн салбар хороод, дасгалжуулагч, шүүгч, эмч, ахмад тамирчдын төлөөлөл гээд 200 гаруй гишүүн байдаг байна. Одоогийн байдлаар 40 орчим гишүүн гарын үсгээ зураад байна.


















