Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд мэдээлэл хийв

Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд Ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой мэдээлэл хийлээ. Хөлбөмбөгийн холбооны гишүүдийг тус байгууллагын хамгаалалтын албаныхан дотогш оруулаагүйгээс гадаа мэдээлэл өгсөн байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд мэдээлэл хийв
Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд мэдээлэл хийв. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны гишүүд Ерөнхийлөгч Б.Ганболдтой холбоотой мэдээлэл хийлээ. Хөлбөмбөгийн холбооны гишүүдийг тус байгууллагын хамгаалалтын албаныхан дотогш оруулаагүйгээс гадаа мэдээлэл өгсөн байна. Тэд "ФИФА-гаас жил бүр 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт Монголын хөлбөмбөгийн холбоонд ирдэг. Энэ хөрөнгө оруулалтаас Б.Ганболд дарга хувьдаа завшсан байж болзошгүй" гэсэн юм.

Түүнчлэн гишүүд Б.Ганболд даргыг ирэх сард болох холбооны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихийг эсэргүүцэж байгаа юм. Мөн ФИФА-гаас Б.Ганболдыг авлига авсан хэрэгт буруутган таван жилийн хориг тавиад байгаа билээ.

Хуваалцах