Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын хөлбөмбөгийн лиг 20 нас хүрлээ

Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд "Хүрхрээ" лигийн шинэ улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын хөлбөмбөгийн лиг 20 нас хүрлээ
Монголын хөлбөмбөгийн лиг 20 нас хүрлээ. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд "Хүрхрээ" лигийн шинэ улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Монголд хөлбөмбөгийн лигийн анхны тэмцээн яг 20 жилийн өмнө, тухайлбал 1996 оны тавдугаар сарын 25-нд Монголын хөлбөмбөгийн холбооноос анхны лигийн тэмцээнийг зохион байгуулж, зургаан баг оролцон дөрвөн сарын турш өрсөлдөж байсан юм.

Анхны лигийн тэмцээнийг зохион байгуулахад тухайн үеийн МХХ-ны Ерөнхийлөгч С.Жамц, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Владимир, дасгалжуулагч Л.Доржсүрэн, МҮОХ-ны гадаад харилцааны референт Ж.Отгонцагаан, "Таван цагариг" сонины редакц ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.

Хөлбөмбөг сонирхогч та бүхэнд түүхт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Хуваалцах