“Монголын кино өдөрлөг” болно
Тува улсын Кызыл хотноо энэ сарын 11-13-ны өдрүүдэд “Монголын кино өдөрлөг” болно. Тус өдөрлөгийн хүрээнд найруулагч С.Сэнгэдоржийн “Ларьдма”, Ш.Доржсүрэнгийн “Хөх толбот хүмүүс”, Б.Баярын “Би монгол хүн” уран сайхны болон баримтат кинонуудыг Тува улсын ард түмэнд толилуулна.
Мэдээллийн алба

Кино өдөрлөгт “Ларьдма” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Гэрэлсүх, зохиолч Чинагийн Галсан нар оролцох бөгөөд манай уран бүтээлчид Тува улс төдийгүй ОХУ-ын зарим хотоор киногоо үзүүлэх зорилготой байгаа аж.