Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын киночид "Silhouette film festival"-д бүтээлээ илгээх боломжтой

DCP, AppleProRees422, Data DVD, Digital betacam, Beta SP форматтай байх ёстой.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын киночид "Silhouette film festival"-д бүтээлээ илгээх боломжтой
Монголын киночид "Silhouette film festival"-д бүтээлээ илгээх боломжтой. Зураг: МҮОНРТ

"Silhouette film festival" богино хэмжээний кино наадам ирэх наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 7-нд Францын нийслэл Парис хотноо болно. Тус наадамд өрсөлдөх бүтээлийг ирэх сарын 12-ныг дуустал авах бөгөөд сонгогдсон киног наймдугаар сард зарлах юм байна.

"Silhouette film festival" богино хэмжээний кино наадамд 2017 оны есдүгээр сарын 1-нээс хойш бүтээгдсэн бүх л төрлийн бүтээл өрсөлдөж болох аж. Түүнчлэн өрсөлдөх киноны үргэлжлэх хугацаа 59 минутаас хэтрэхгүй, баримтат бүтээл 45 минутаас хэтрэхгүй байх ёстой юм байна. Үүнээс гадна DCP, AppleProRees422, Data DVD, Digital betacam, Beta SP форматтай байх ёстой.

Сонирхуулахад, Богино хэмжээний кино бүтээлийг олон нийтэд толилуулах, сурталчлах зорилготой дээрх кино наадам 2002 оноос эхлэн зохион байгуулагдсан бөгөөд кино урлагийн салбарын мэргэжилтэн, үзэгчид өргөнөөр хамрагддаг том арга хэмжээ юм.

Хуваалцах