Монголын мисс “Эх дэлхийн мисс” тэмцээнд чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байна
Австрийн Вена хотноо болж буй "Эх дэлхийн мисс" тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг медалийн чансаагаар хоёрдугаарт бичигдэж байна.
Мэдээллийн алба

Австрийн Вена хотноо болж буй "Эх дэлхийн мисс" тэмцээнд Монгол Улсынхаа нэрийг төлөөлөн оролцож буй А.Баярцэцэг медалийн чансаагаар хоёрдугаарт бичигдэж байна. Тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд дууссан бөгөөд А.Баярцэцэг "Гоёлын даашинз"-ын төрөлд алт, "Бүтээлч сэтгэлгээний төрөл"-д алт, "Фото төрөл"-д алт, "Богино даашинзын төрөл"-д хүрэл, "Авьяасын төрөл"-д шилдэг 12-т багтаж одоогийн байдлаар медалийн чансаагаараа 95 орноос хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Шилдэг эко видео шагналыг төгсгөлийн финалын өдөр гардуулах бөгөөд та бүхэн энэ хаягаар орж, Монголын миссээ дэмжээрэй.






















