Монголын морин спорт уяачдын холбооноос мэдэгдэл гаргалаа
Монголын морин спорт уяачдын холбооноос "Дүнжингарав-2015" уралдаантай холбоотой цахим ертөнцөд гарч буй сөрөг мэдээллүүдийн талаар мэдэгдэл гаргалаа.
Мэдээллийн алба

Монголын морин спорт уяачдын холбооноос "Дүнжингарав-2015" уралдаантай холбоотой цахим ертөнцөд гарч буй сөрөг мэдээллүүдийн талаар мэдэгдэл гаргалаа. ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн "Дүнжингарав" уралдааны 15 жилийн түүхэнд нэг ч хүүхэд бэртэж, гэмтээгүй" гэх мэдээллийг өмнө нь хэвлэлийн бага хурлаар өгч байсан.
Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон тус уралдааны үеэр 11 хүүхэд ойчсоныг мөн тус холбоо мэдэгдэлдээ дурдаад буй. Ямартаа ч цаг уурын тохиромжгүй цагт морин уралдаан зохион байгуулснаар уралдаанч хүүхдүүд мориноос унаж эрүүл мэнд, амь насаараа хохирох магадлал өндөр юм.
ММСУХ-ны цахим хуудаснаа тавьсан мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтлэв.
<br>


















