Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын нугараачид хүрэл цом хүртлээ

Монгол хүний авьяас билиг, Монголын урлагийн түмэн гайхамшиг дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл бол уран нугаралт юм.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын нугараачид хүрэл цом хүртлээ
Монголын нугараачид хүрэл цом хүртлээ. Зураг: МҮОНРТ

Монгол хүний авьяас билиг, Монголын урлагийн түмэн гайхамшиг дотор дэлхий дахинаа дахин давтагдашгүй өвөрмөц төрөл бол уран нугаралт юм.

Бусад оронд уран нугаралтын урлагийг хөгжүүлсэн байдаг ч уян хатан чанар, хөдөлгөөний эвслээрээ манайхаас хол дутуу гэж урлаг судлаачид онцлодог.

Тэгвэл үүнийг батлан Казахстаны Астана хотноо энэ сарын нэгнээс наймны хооронд болсон “Эко Ази” олон улсын циркчдийн наадамд манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ.

Өмнө нь монголчууд энэ наадмын алтан цомыг хүртэж байсан удаатай. Манай орны циркийн урлагийн нүүр царайг уран нугаралт ийнхүү тодорхойлсоор байна.

Хуваалцах