Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын охидын шигшээ хоёр оноотой хэсгийн тоглолтоо дуусгав

Рио Кавамото дасгалжуулагчтай Монголын охидын баг гурав дахь тоглолтоо хийж, Гуамын багтай 2:2-ын харьцаатай тэнцсэнээр хоёр оноотой хэсгийн тоглолтоо дуусгалаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын охидын шигшээ хоёр оноотой хэсгийн тоглолтоо дуусгав
Монголын охидын шигшээ хоёр оноотой хэсгийн тоглолтоо дуусгав. Зураг: МҮОНРТ

Монголын шигшээ баг БНСУ-ын Мукпу хотноо зохион байгуулагдаж буй Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын фестивальд оролцож байна. Манай баг энэ долоо хоногт Умард Марианы Арлуудын шигшээ багтай тоглож 1:1-ийн харьцаатай тэнцсэнээр тэмцээний эхний оноогоо аваад байсан билээ.

Тэгвэл Рио Кавамото дасгалжуулагчтай Монголын охидын баг гурав дахь тоглолтоо хийж, Гуамын багтай 2:2-ын харьцаатай тэнцсэнээр хоёр оноотой хэсгийн тоглолтоо дуусгалаа. Тэмцээний дараагийн шатанд хэсэг тус бүрийн нэг болон хоёроор гарсан багууд өөр хоорондоо тоглох бол гурав болон дөрөвдүгээр байрт шалгарсан баг байр ахихын төлөөх тоглолт хийнэ.

Хуваалцах