Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчин 22 медаль хүртжээ

Малайз Улсын Пенанг хотод зохион байгуулагдсан ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын “Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчин 22 медаль хүртжээ. Тус тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадва

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчин 22 медаль хүртжээ
“Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчин 22 медаль хүртжээ. Зураг: МҮОНРТ

Малайз Улсын Пенанг хотод зохион байгуулагдсан ой тогтоолтын нээлттэй тэмцээнд манай улсын “Монголын Оюун Ухааны Академи”-ийн 13 тамирчин 22 медаль хүртжээ.

Тус тэмцээнд найман улсын 97 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн гэсэн ангилалд оюун ухаан, сэтгэн бодох чадвараараа өрсөлдсөн байна. Тодруулбал бага насны ангилалд өрсөлдсөн (анх удаа олон улсын тэмцээнд оролцож буй) Б.Бат-Эрдэнэ “Abstract Images” төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна. Түүнчлэн өсвөр насны ангилалд их мастер Б.Шижир-Эрдэнэ нийлбэр оноогоор тэргүүлж, хоёрдугаар байрыг БНХАУ-ын тамирчин Li Lin Pei, гуравдугаар байрыг М.Төгөлдөр нар эзэлжээ.

Монголын ой тогтоолтын Академи өнгөрсөн таван жилийн хугацаанд оюуны спортын төрлөөр олон улсын 37 тэмцээнд оролцож 504 медаль хүртсэн билээ.

Хуваалцах