Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын оюутан залуучуудын анхдугаар наадам

Уг наадмын үеэр Спортын төв ордоны нээлт болж, тэрхүү ордондоо анхны тэмцээнүүдээ зохиосон түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын оюутан залуучуудын анхдугаар наадам
Монголын оюутан залуучуудын анхдугаар наадам. Зураг: МҮОНРТ

Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадам 1959 онд улс орон даяар өргөн хүрээнд явагдаж, төв орон нутгаас шалгарсан олон баг шигшээ тэмцээнд хүрэлцэн ирж оролцжээ.

Уг наадмын үеэр Спортын төв ордоны нээлт болж, тэрхүү ордондоо анхны тэмцээнүүдээ зохиосон түүхтэй.

Мөн Монгол Улсын Их сургуулийн биеийн тамирын тэнхимийн дэргэд 1959 онд анхны их дээд сургуулийн “Спорт клуб" үүд хаалгаа нээжээ.

Монголын оюутан, залуучуудын анхдугаар их наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж аймаг, бүсээс шалгарсан 37 бөхийн барилдааныг тойргийн журмаар барилдуулан зарим амжилттай барилдсан бөхөд улсын цол олгосон байдаг билээ.

Хуваалцах