Монголын оюутны шигшээ баг алтан медаль хүртлээ
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонгконг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.
Мэдээллийн алба

Ази тивийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” спортын ордонд болж, Монголын оюутны шигшээ баг алтан медаль хүртлээ.
Харин мөнгө, хүрэл медалийг Тайвань, БНХАУ-ын баг зүүв.
Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонгконг, Макао, Казахстан гэсэн долоон орны баг өрсөлдлөө.
Зургаа дахь удаагийн тэмцээний хагас шигшээд БНХАУ, Тайвань, Хонгконг, Монголын баг шалгараад байсан юм.
Тэмцээний дүн:
Алтан медаль: Монгол – Тайвань 92-79
Хүрэл медаль: БНХАУ – Хонг Конг 92-82
V-VII байр: Макао, БНСУ, Казахстан


















