Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын сагсчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө

Дэлхийн оюутан залуучуудын зуны 28 дугаар Универсиад наадам долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын Гванжу хотноо болно.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сагсчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө
Монголын сагсчид дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Дэлхийн оюутан залуучуудын зуны 28 дугаар Универсиад наадам долоодугаар сарын 3-14-ний өдрүүдэд Бүгд найрамдах Солонгос улсын Гванжу хотноо болно. Тус наадамд манай улсаас спортын 12 төрөлд 180 гаруй тамирчин оролцох юм. Дэлхийн оюутан тамирчдын олимпт эх орноо төлөөлөх 12 спортын төрлөөс багийн спортоор сагсан бөмбөгийн баг оролцоно.

Манай улсын сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг нь 2013 оны Казаны Универсиад наадамд шилдэг 16-д багтаж байсан түүхтэй. Харин энэ жилийн тухайд В хэсэгт ОХУ, Чернагор, Швейд, Канад, Мексик гэсэн дэлхийн шилдэг багуудтай сугалаа таараад байна гэж Шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга хэллээ.

Хуваалцах