Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын шатрын холбоог Ц.Сайнбаяр тэргүүлнэ

Монголын шатрын холбооны ээлжит VII их хурал энэ сарын 23-нд болж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлынхаа тайлан болоод МШХ-ны дүрмийн төслийг хэлэлцэн баталжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шатрын холбоог Ц.Сайнбаяр тэргүүлнэ
Монголын шатрын холбоог Ц.Сайнбаяр тэргүүлнэ. Зураг: МҮОНРТ

Түүнчлэн МШХ-г тэргүүлэх ерөнхийлөгчийн сонгууль явагдсан бөгөөд гишүүдийн саналын илт давуугаар Ц.Сайнбаярыг ерөнхийлөгчөөр сонгож, 15 хүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгов.

Ц.Сайнбаяр нь Олон улсын шатрын холбооны Ерөнхийлөгчийн зөвлөлийн Азийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, ОУШХ-ны шатрыг сургуулиудад дэлгэрүүлэх комиссын нарийн бичгийн дарга, Цол олгох комиссын гишүүн, Дасгалжуулагчийн комиссын гишүүний болон МШХ-ны ОУШХ дахь төлөөлөгчийн албыг давхар хашиж байна.

Хуваалцах