Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай өнөөдөр тоглоно

Монгол Улсын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Камбожи улсад очин долоо хоногийн эрчимтэй бэлтгэл хийн Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1 харьцаатай тэнцсэн.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай өнөөдөр тоглоно
Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай өнөөдөр тоглоно. Зураг: МҮОНРТ

Монголын шигшээ баг Мьянмарын шигшээ багтай Мьянмарын хуучин нийслэл Мандалай хотын 31 мянган хүний суудалтай Мандалар Тири цэнгэлдэхэд Дэлхийн аваргын урьдчилсан шатны ээлжит тоглолтоо хийнэ.

Тоглолт Улаанбаатарын цагаар өнөөдөр 19:30 минутад эхэлнэ.

Монгол Улсын шигшээ багийн хувьд өнгөрсөн долоо хоногт Камбожи улсад очин долоо хоногийн эрчимтэй бэлтгэл хийн Камбожийн үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийж 1:1 харьцаатай тэнцсэн.

Камбожид хийсэн энэхүү долоо хоногийн бэлтгэл нь манай багийн Мьянмарт хийх тоглолтын гол бэлтгэл байсан бөгөөд халуун чийглэг уур амьсгалд дасан зохицоход нь ихээхэн нөлөөлсөн бэлтгэл болсон.

Одоогоор манай баг хэсэгтээ дөрвөн тоглолтоос гурван оноо авч, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Харин манай улстай тоглох Мьянмарын шигшээ баг гоолын зөрүүнээс шалтгаалан хэсгийн сүүлийн байрыг эзэлж буй.

Хуваалцах