Монголын шигшээ баг шөвгийн дөрөвт үлдэх боломжтой
Зүүн Азийн наадамд оролцож байгаа Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг Өмнөд Солонгосын багтаа хийлээ.
Мэдээллийн алба

Зүүн Азийн наадамд оролцож буй Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийнхээ хоёр дахь тоглолтыг Өмнөд Солонгосын багтай хийлээ. Дөрөвдүгээр үе өндөрлөхөд 68:76 гэсэн онооны харьцаатайгаар Солонгосын багт хожигдсон бөгөөд Т.Санчир 23 оноо, Б.Одбаяр 19 оноо авч багаа тэргүүлжээ.
Тэд өнөөдөр 13:00 цагаас Тайваний багтай шийдвэрлэх тоглолтыг хийнэ. Энэ тоглолтод зургаа буюу түүнээс дээш оноогоор хожиход хэсгээсээ гарч, шөвгийн дөрөвт үлдэх боломжтой болно.


















