Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын сийлбэрчид хошуучиллаа

БНХАУ-д мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээн болж, манай гурван баг эхний байруудыг эзэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сийлбэрчид хошуучиллаа
Монголын сийлбэрчид хошуучиллаа. Зураг: МҮОНРТ

БНХАУ-д мөсөн сийлбэрийн олон улсын тэмцээн болж, манай гурван баг эхний байруудыг эзэлжээ. Тодруулбал нэгдүгээр байрыг Д.Цэрэнбат, Б.Доржнамжил, Х.Хатанбаатар нарын “Ээж”, удаах байрт Д.Мөнхтуул, А.Цэнд-Очир, Б.Отгонжаргал нарын “Салхи”, гутгаар байрт Д.Ганхөлөг, Ж.Бэхжаргал, Э.Баттөр нарын “Тэмцэл” бүтээл шалгарчээ. Харин тусгай байрт Италийн сийлбэрчдийн бүтээл багтжээ.

Тэмцээнд зургаан орны 15 багийн 45 уран бүтээлч оролцсон байна.

Хуваалцах