Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын сийлбэрчид олон улсын тэмцээнээс шагнал хүртлээ

Монгол Улсаас оролцсон сийлбэрч Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нарын “Номхоршгүй өвгөн” нэртэй луу хөлөглөж буй өвгөнийг дүрсэлсэн сийлбэрийн бүтээл гуравдугаарт байрт шалгарчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын сийлбэрчид олон улсын тэмцээнээс шагнал хүртлээ
Монголын сийлбэрчид олон улсын тэмцээнээс шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Эрхүү мужийн Савватеевка сууринд болсон “Лукоморье-2019” модон сийлбэрийн олон улсын уралдаан “Ардын үлгэр, домог” сэдвийн дор өнгөрсөн долоо хоногт зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Жил бүр зохион байгуулагддаг тус уралдаанд Монгол, ОХУ, БНХАУ, Итали, Беларусь, Литва, Иран улсын нийт 150 баг оролцжээ. Түүнчлэн энэ жил анх удаа Өмнөд Африк тивийн Перу улсын баг тус уралдаанд өрсөлдсөн аж.

“Лукоморье” модон сийлбэрийн олон улсын уралдаанд оролцож буй багууд хоёр өдрийн хугацаанд өгөгдсөн сэдвийн дагуу модон сийлбэр урладаг. Энэ жилийн уралдааны дүн өнгөрсөн ням гарагт гарсан бөгөөд Москва мужийн Богородское суурингийн сийлбэрч Лев Брюханов “Олег цэцний дуулал” бүтээлээрээ тэргүүлж, Савватеевка суурингийн сийлбэрчид “Эртний ойн үлгэр” бүтээлээрээ дэд байрт шалгарчээ. Мөн тус уралдаанд Монгол Улсаас оролцсон сийлбэрч Д.Цэрэнбат, Б.Баярсайхан нарын “Номхоршгүй өвгөн” нэртэй луу хөлөглөж буй өвгөнийг дүрсэлсэн сийлбэрийн бүтээл гуравдугаарт байрт шалгарчээ.

Хуваалцах