Монголын сонгодог хөгжим солонгос үзэгчдийг байлдан дагуулна
Манай УДБЭТ-ын симфони найрал хөгжим анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас 12 дугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Солонгос улсад аялан тоглох юм.
Мэдээллийн алба

Ази тивд өөрсдийн уран бүтээлээ улам өргөжүүлэх зорилгоор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжим “Солонгос-2015” төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөлд “Монголд Солонгосын уран бүтээлчид”, “Солонгост-УДБЭТ” гэсэн хоёр чиглэл байгаа юм байна.
Энэ хүрээнд Солонгосын удирдаач, найруулагч, дуучид Монголд ирж “Травиата” дуурийг тоглож байсан бол Солонгосын Тежон хотод УДБЭТ-ын гоцлол дуучид “Лучиа Ди Ламмермур” дуурийг тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна.
Манай УДБЭТ-ын симфони найрал хөгжим анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ сарын 18-наас 12 дугаар сарын 7-ныг хүртэл 20 хоног Солонгос улсад аялан тоглох юм. Дээрх төслийг хэрэгжүүлэхэд БСШУЯ, МИАТ ХК, Сөүл дэх Монголын ЭСЯ, Сөүл хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар зэрэг байгууллага дэмжин ажиллажээ.


















