Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын сонирхогчийн боксын оны шилдэг 10

Монголын боксын холбооноос 2015 оны шилдэг 10 тамирчинг нэрлэлээ. Энэ онд шилдэг тамирчдыг ОУХМ Г.Ган-Эрдэнэ амжилтаараа тэргүүлсэн байна. Харин өнгөрсөн жилийн "Бөртэ Чоно"-ын эзэн Д.Отгондалай удаалжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Монголын сонирхогчийн боксын оны шилдэг 10
Монголын сонирхогчийн боксын оны шилдэг 10. Зураг: МҮОНРТ

Монголын боксын холбооноос 2015 оны шилдэг 10 тамирчинг нэрлэлээ. Энэ онд шилдэг тамирчдыг ОУХМ Г.Ган-Эрдэнэ амжилтаараа тэргүүлсэн байна. Харин өнгөрсөн жилийн "Бөртэ Чоно"-ын эзэн Д.Отгондалай удаалжээ.


1. Олон улсын хэмжээний мастер Г.Ган-Эрдэнэ-2015 оны улсын аварга. Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 4 мөнгө, 1 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VI байрын шагналт

2. Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө,1 алт, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байрын шагналт.

3. Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алт,1 мөнгө,1 хүрэл хүртсэн амжилтаар

4. Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат - Улсын аварга. Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 алт,1 хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтаар

5. Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү - Улсын аваргийн мөнгө, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн амжилтаар

6. Спортын мастер Э.Цэндбаатар - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 алт, APB 1 ялалтаар

7. Олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд - Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалвь, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 хүрэл, APB 2 ялалтаар

8. Олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр -.Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар

9. Олон улсын хэмжээний мастер А.Нурлан - Улсын аваргийн хүрэл медаль, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар

10. Спортын мастер Т.Ерболат -Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарчээ.

Хуваалцах