Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын спорт өрөлтийн Улирлын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

Монголд спорт өрөлтөөр идэвхтэй хичээллэдэг тамирчдын тоо 40 гаруй мянгад хүрчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын спорт өрөлтийн Улирлын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ
Монголын спорт өрөлтийн Улирлын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монголын спорт өрөлтийн холбооноос зохион байгуулдаг Улирлын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Тус тэмцээнд нийт 360 тамирчин өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаагаа сорих аж. Түүнчлэн Монголд спорт өрөлтөөр идэвхтэй хичээллэдэг тамирчдын тоо 40 гаруй мянгад хүрчээ.

Ташрамд хэлэхэд, Дэлхийн спорт өрөлтийн холбооноос зохион байгуулж буй "Ази тивийн аварга" шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын Шямынь хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монголын спорт өрөлтийн холбоо, Монголын оюун ухааны академийн хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт амжилттай оролцсон юм.

Хуваалцах