Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тамирчдын унаа

Монголын тамирчид “Монгол Улс” хэмээн уйгаржин монгол бичгээр бичсэн хаягтай, Монголын төрийн далбаа, соёолон морь бүхий зурагтай автобусаар үйлчлүүлж буй аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тамирчдын унаа
Монголын тамирчдын унаа. Зураг: МҮОНРТ

Тав тухтай орчин, өндөр зохион байгуулалтын дор болж буй "Рио-2016" олимпид Монголын баг тамирчид урьд өмнө байгаагүй өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа. Тамирчдын хувьд анхаарах зүйлийн нэг нь сэтгэлзүйн бэлтгэл, хоол хүнс байдгийг багш, дасгалжуулагчид хэлдэг. Тэгвэл энэ удаагийн олимпийн наадмаар манай улсын баг тамирчид үндэсний хоолоо идэж, цайгаа ууж, яг л эх орондоо байгаа юм шиг тав тухтай байна. Монголын тамирчид “Монгол Улс” хэмээн уйгаржин монгол бичгээр бичсэн хаягтай, Монголын төрийн далбаа, соёолон морь бүхий зурагтай автобусаар үйлчлүүлж буй аж. Энэ мэтчилэн Бразилчууд зуны олимпийн XXXI их наадамд улс орон бүрийг илтгэсэн содон үйлчилгээ нэвтрүүлж бэлэг барьсаар байна.

Хуваалцах