Монголын тамирчид хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болжээ
ОХУ-ын Кировт болж буй Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй хурдны төрлийн урьдчилсан шатны дүн гарлаа.
Мэдээллийн алба

ОХУ-ын Кировт болж буй Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй хурдны төрлийн урьдчилсан шатны дүн гарлаа. Монгол Улсаа төлөөлөн оролцсон Монголын Уулчдын Үндэсний Холбоо "Сутайн" бор болон "Улаанбаатар" аялагч клубын тамирчид бүгд хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон байна.
"Улаанбаатар" аялагч клубын тамирчин Ч.Мандахбаяр 09.03+10.59=19.62 секундын амжилтаар 5 дугаар байр
"Сутайн бор” клубын тамирчин, ОУХМ Н.Хэрлэн 09.67+13.64=23.31 секундээр 12 дугаар байр,
"Сутайн бор” клубын тамирчин Спортын мастер О.Сайханжаргал 11.40+12.06=24.06 секундээр 14 дүгээр байр тус тус эзэлж хагас шигшээд шалгарсан байна. Хагас шигшээд нийт 5 орны 16 тамирчин үргэлжлүүлэн өрсөлдөхөөр болжээ.



















