Монголын тамирчид спорт өрөлтийн Ази аваргад оролцож байна
энэ оны Улсын аварга (25-34 нас)/ Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцож байна
Мэдээллийн алба

Дэлхийн спорт өрөлтийн холбооноос зохион байгуулж буй "Ази тивийн аварга" шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Шямынь хотод өнөөдрөөс ирэх сарын 1-ний хооронд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монголын спорт өрөлтийн холбоо, Монголын оюун ухааны академийн хоёр тамирчин, дасгалжуулагчийн хамт оролцож байгаа аж.
Түүнчлэн уг ААШТ-д нийт 415 тамирчин "3-3-3", "3-6-3", "цикл", "хос" болон "багийн буухиа" төрлөөр өрсөлдөж байгаа. Үүнээс энэ оны Улсын аварга (25-34 нас)/ Э.Эрдэнэмандах, 2018 оны улирлын аваргын шилдэг эрэгтэй тамирчин Б.Сайнжаргал нар дасгалжуулагч Э.Даваажаргалын удирдлага дор оролцож байна.


















