Монголын тамирчин Т.Тэмүүлэн мэргэжлийн сүмод хүч үзхээр болжээ
Энэ удаад хоёр бөх шалгалтад орсны нэг нь Монголын тамирчин Т.Тэмүүлэн юм. Тэрбээр 18 настай бөгөөд өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмогийн залуучуудын ДАШТ-ий үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Мэдээллийн алба

Японы мэргэжлийн сүмо бөхийн намрын тэмцээний шинэ бөхчүүдийн шалгалт өнөөдөр Кокүгикан ордонд болж байна.
Энэ удаад хоёр бөх шалгалтад орсны нэг нь Монголын тамирчин Т.Тэмүүлэн юм. Тэрбээр 18 настай бөгөөд өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмогийн залуучуудын ДАШТ-ий үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртэж байсан билээ.
Харин Японд болсон ахлах сургуулиудын АШТ-д шилдэг наймд шалгарч байжээ. Тэрбээр визээ өөрчлөх шаардлагатай учир энэ башёд барилдаж амжихгүй ч ирэх арваннэгдүгээр сарын тэмцээнээс хүч үзэх юм байна.


















