Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын танктай биатлончид наймдугаарт орлоо

ОХУ-д явагдсан танктай биатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гараа энэ сарын 15-нд Алабинд болж, ОХУ-ын багийн ялалтаар өндөрлөжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын танктай биатлончид наймдугаарт орлоо
Монголын танктай биатлончид наймдугаарт орлоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-д явагдсан танктай биатлоны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн гараа энэ сарын 15-нд Алабинд болж, ОХУ-ын багийн ялалтаар өндөрлөжээ. Хойд хөршийн баг сүүлийн гараанд түрүүлж, нийлбэр дүнгээр ч тэргүүлж, гурав дахь удаагаа дараалан уг тэмцээний аваргаар шалгарсан байна.

БНХАУ-ын танкчид мөнгө, Сербийн баг хүрэл медальд хүрчээ. Сербийн баг гуравдугаар байрт орсон нь мэргэжилтнүүдийн таамаглаагүй зүйл байсан аж. Хоёр дахь гараанд түрүүлсэн Казахстаны баг дөрөвдүгээрт оржээ.

Энэ тэмцээнд ооролцсон БНХАУ-аас бусад бүх баг Оросын техникээр өрсөлдсөн. БНХАУ-ын баг өөрсдийн бүтээсэн TYPE 96А танкаар хоёрдугаар байрт шалгарч муугүй техниктэй гэдгээ харуулжээ.

Энэхүү тэмцээнд оролцсон Монгол Улсын баг наймдугаар байрт орсон байна. Тэмцээнд 13 улсын баг оролцсоноос ОХУ, БНХАУ, Серб, Казахстан, Ангол, Венесуэль, Кувейт, Монгол, Никарагуа, Армен, Тажикистан, Энэтхэг, Киргизстан гэсэн дарааллаар байр эзэлжээ.

Хуваалцах