Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын таван баг хаалттай шатанд орох эрхийн төлөө өрсөлдөнө

хаалттай шатанд Монголын хоёр баг урилгаар орохоор болсон

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын таван баг хаалттай шатанд орох эрхийн төлөө өрсөлдөнө
Монголын таван баг хаалттай шатанд орох эрхийн төлөө өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Цахим спортын 2020 оны CS:GO major болох “ESL one Rio 2020” тэмцээний Зүүн Азийн бүсийн хаалттай шатанд Монголын хоёр баг урилгаар орохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын “August” болон “Mazaalai”, Японы “Absolute”, Өмнөд Солонгосын “MVP PK” баг тус тэмцээний хаалттай шатанд шууд уригдсан юм.

Тус шатанд нийт найман баг өрсөлдөх бөгөөд энэ сарын 15-16-нд буюу маргааш, нөгөөдөр болох Зүүн Азийн бүсийн нээлттэй сонгон шалгаруулалтаас үлдсэн багууд тодрох юм.

Тэгвэл нээлттэй сонгон шалгаруулалтад Монголоос доорх зураг дээрх таван баг өрсөлдөхөөр болжээ.

Сонирхуулахад, “ESL one Rio 2020” тэмцээний хаалттай шатанд тэргүүлсэн хоёр баг ирэх дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 2-нд Бразил улсад зохиогдох “Asia minor” тэмцээнд оролцох эрхийн эзэн болно.

Хуваалцах