Монголын таван бөх медалийн төлөө барилдана
таван жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаан болж, манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдахаар шалгарав.
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болж байна. Тус тэмцээний чөлөөт бөхийн төрөл өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн.
Ийн дээрх таван жингийн урьдчилсан хагас шигшээ барилдаан болж, манай таван бүсгүй бүгд медалийн төлөө барилдахаар шалгарав.
Тодруулбал, 55 кг-ын жинд Налайх дүүргийн тамирчин ОУХМ М.Дөлгөөн, 59 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ А.Батцэцэг шигшээд шалгарч, 50 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мөнхнар, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа, 76 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Г.Ариунжаргал нар хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Ташрамд дуулгахад, тус тэмцээний медалийн төлөөх барилдаан Улаанбаатар хотын цагаар 20:30 минутад эхэлнэ.


















