Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Монголын Телевизүүдийн Холбоо” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг 10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монголын Телевизүүдийн Холбоо” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно
"Монголын Телевизүүдийн Холбоо” урлагийн их наадмыг дэмжиж оролцоно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүйн салбар үүсч хөгжсөний 100-н жилийн ойн хүрээнд хэвлэл мэдээллийн салбарынхны дунд “Урлагийн их наадам”-ыг 10 дугаар сарын 22-26 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхны урлаг, соёлын хамгийн том баяр нь болж зохион байгуулагдах тус наадамд “Монголын Телевизүүдийн Холбоо” түүний гишүүн байгууллагууд дэмжиж оролцохоо илэрхийлж урилгаа гарджээ. Ийнхүү олон арван гишүүн байгууллагуудтай тус холбооны урилгыг NTV-ийн захирал, “Монголын Телевизүүдийн Холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Уламбадрах гардан авсан юм. Урлаг соёлын мэдээ мэдээллийн нэгдсэн www.URLAG.mn сайтаас санаачлан “Монголын Сэтгүүлчдийн Эвлэл” ерөнхий зохион байгуулагчаар нь ажиллаж буй тус наадамд оролцох байгууллагуудын бүртгэлийг 09 сарын 01-ээс 10 сарын 10-н хүртэл авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 100 гаруй байгууллага бүртгэлд хамрагдаад байна.

Хуваалцах