Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Монголын тэмүүлэл” клуб аваргаар шалгарлаа

Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жил футзалын олон тэмцээн зохион байгуулсны нэг нь охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монголын тэмүүлэл” клуб аваргаар шалгарлаа
“Монголын тэмүүлэл” клуб аваргаар шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо энэ жил футзалын олон тэмцээн зохион байгуулсны нэг нь охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг байлаа. Анх удаа зохиогдсон энэхүү тэмцээн лигийн эхний өдрөөс л олны анхаарлыг татаж байв. Тус тэмцээнд 13 багийн 170 гаруй тамирчин хоёр насны ангилалд өрсөлдлөө.

11 өдөр үргэлжилсэн тус тэмцээний сүүлчийн буюу хамгийн хариуцлагатай тоглолт болоход 17 хүртэлх насны хүрэл медалийг С.Буд дасгалжуулагчтай “Хад” клубын тамирчид хүртлээ. Тэд зургаан тоглолтоос гурван хожил, нэг тэнцээ байгуулж 11 оноо цуглуулсан.

Мөнгөн медалийг С.Эрдэнэбат дасгалжуулагчтай “Дэрэн” клубын баг тамирчид “Арвис” клубтай тэнцсэнээр ийнхүү хүртлээ. Харин алтан медалийг Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” клуб шалгарав.

Шагналыг МХБХ-ны дэд Ерөнхийлөгч, техник хөгжлийн хорооны дарга Б.Буман-Учрал, МХБХ-ны гүйцэтгэх хорооны гишүүн, эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Болдбаатар, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.

Хуваалцах