Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын цахим спортын холбооны тэмцээнд “Mazaalai” баг түрүүлэв

шигшээд “Blesse”, “29/90”, “Gogo”, “Mazaalai”, баг шалгарч Монголын үндэсний лигт өрсөлдөх эрхээ авчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын цахим спортын холбооны тэмцээнд “Mazaalai” баг түрүүлэв
Монголын цахим спортын холбооны тэмцээнд “Mazaalai” баг түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Цахим спортоор хичээллэдэг залуусын тоглолтыг илүү үр дүнтэй, утга учиртай болгох, цаашлаад олон улсын тавцанд өрсөлдөх баг, тамирчдыг бий болгох зорилгоор Монголын цахим спортын холбооноос Монголын үндэсний лигийн цуврал тэмцээн зохион байгуулахаар болсон. “CS:GO” тоглоомын төрлөөр зохион байгуулагдсан лигийн эрх олгох анхны тэмцээн өнгөрсөн бямба гарагт болж, 64 баг өрсөлджээ. Үүнээс шигшээд “Blesse”, “29/90”, “Gogo”, “Mazaalai”, баг шалгарч Монголын үндэсний лигт өрсөлдөх эрхээ авчээ. Түүнчлэн анхны тэмцээнд “Mazaalai” аваргалж, “Blesse” баг аман хүзүүдсэн байна.

Дашрамд дуулгахад, Монголын цахим спортын холбоо ирэх есдүгээр сараас “Монголын үндэсний лиг”-ийн тэмцээнийг тогтмол зохион байгуулахаар болсон. Уг тэмцээнд орсон баг тамирчдад тус бүр нь хоёр сая төгрөгийн шагналын сантай гурван цуврал тэмцээнд өрсөлдөх эрх, цаашлаад Монголын хамгийн нэр хүндтэй, хамгийн өндөр шагналын сан бүхий мэргэжлийн лигийн тамирчин, багийн гишүүн болох боломж бүрдэнэ.

Хуваалцах