Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын цахим спортын хоёр баг бүсийн шалгаруулалтад орно

“Prime MGL” болон “RealGoodFellas” баг шалгарч улсаа төлөөлөн Regional Qualifier тэмцээнд оролцох эрхээ авлаа

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын цахим спортын хоёр баг бүсийн шалгаруулалтад орно
Монголын цахим спортын хоёр баг бүсийн шалгаруулалтад орно. Зураг: МҮОНРТ

World Cyber Games (WCG)-ийн зүгээс зохион байгуулж буй Esport их наадмын энэ оны WCG 2019 Xi'an тэмцээний “Dota-2” тоглоомын төрлийн Монгол Улсаас сонгон шалгаруулах шат өчигдөр боллоо. Энэ сонгон шалгаруулалтаас шалгарсан шилдэг хоёр баг Ази номхон далайн бүсийн шилдэг багуудтай бүс нутгаа төлөөлөх эрхийн төлөө тоглоно.

Дээрх сонгон шалгаруулалтаас “Prime MGL” болон “RealGoodFellas” баг шалгарч улсаа төлөөлөн Regional Qualifier тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Regional Qualifier тэмцээн буюу Ази номхон далайн сонгон шалгаруулалт энэ сарын 27-28-нд онлайнаар зохион байгуулагдах бөгөөд финалын шат БНСУ-ын Сөүл хотод болох юм байна.

Хуваалцах