Монголын циркчид маргааш эхлэх “Азийн цуурай” наадамд оролцоно
Тус наадам анх 2007 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 12 дахь удаагаа болох гэж байна.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Казахстаны нийслэл Нур-Султан хотын өдөрт зориулан тус хотод олон улсын циркийн “Азийн цуурай” наадам болох гэж байна.
Маргаашаас энэ сарын 8-ны хооронд болох тус наадамд Монгол, Их Британи, Вьетнам, Египет, Израиль, Испани, Хятад, Кыргызстан, ОХУ, Тажикистан, Узбекистан, Украин, Казахстан, Никарагуа, Этиоп улсуудын 60 гаруй циркчин оролцох аж.
Тус наадам анх 2007 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 12 дахь удаагаа болох гэж байна.
Хуваалцах


















