Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэн Брюссельд нээгдлээ
Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ оны наймдугаар сарын нэгэнд тохиож байгаа билээ.
Мэдээллийн алба

Монгол Улс, Европын Холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ оны наймдугаар сарын нэгэнд тохиож байгаа билээ.
Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Төлөөлөгчийн газар Европын Холбооны Гадаад харилцааны албатай хамтран Монголын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг Брюссель хотод нээжээ. Тус үзэсгэлэн нь энэ сарын 19-нөөс 30-ны өдрүүдэд Европын Комиссын төв байранд гарах юм байна.
Арга хэмжээний үеэр монголын язгуур урлагийн "Хөх Монгол" хамтлаг цугласан зочдод ая дууны мэндчилгээ өргөж, Брюссель дэх ЭСЯ-наас монгол зоог бэлтгэн үйлчилсэн нь монголын ахуй соёлыг Европын Холбоонд сурталчилсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо.


















