Монголын тухай нэвтрүүлгийг 2,2 сая үзэгчид үзжээ
Өнгөрсөн сарын 15-нд Францын “Франс-3” телевизийн сувгаар “Чингис Хааны Эх Орон Монгол” баримтат нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлжээ.
Мэдээллийн алба

Өнгөрсөн сарын 15-нд Францын “Франс-3” телевизийн сувгаар “Чингис Хааны Эх Орон Монгол” баримтат нэвтрүүлгийг бэлтгэн үзүүлжээ. Тус нэвтрүүлгийг “Зүүдэнд ба Сэрүүн” хөтөлбөрийн хүрээнд Таня Юнгийн санаачилгаар бүтээсэн байна. Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийн малчин айлын амьдрал, Хөвсгөл нуурт болсон морьдын уралдаан, мөсний баяр, Алтай бүргэдчдийн тухай сонирхолтой үйл явдлуудыг харуулжээ. Тус нэвтрүүлгийг 2,2 сая үзэгчид үзсэн ба энэ нь телевизийн нийт зах зээлийн найман хувийг эзэлсэн байна.


















