Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын тулаанчид ялалт байгуулжээ

Тайландын үндэсний баярт зориулсан мэргэжлийн муай-тай боксчдын чансаа ахиулах халз тулаан энэ сарын 15-нд Бангконг хотод болж манай улсын гурван тамирчин ялалт байгуулжээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын тулаанчид ялалт байгуулжээ
Монголын тулаанчид ялалт байгуулжээ. Зураг: МҮОНРТ

Тайландын үндэсний баярт зориулсан мэргэжлийн муай-тай боксчдын чансаа ахиулах халз тулаан энэ сарын 15-нд Бангконг хотод болж манай улсын гурван тамирчин ялалт байгуулжээ.

Муай-тай боксын спортоор дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж байгаа ОУХМ Н.Бат-Эрдэнэ хоёрдугаар үед илт давуугаар, С.Мядагмаа нэгдүгээр үед өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан бол Б.Гантогтох таван үе тоглож, оноогоор өрсөлдөгчөө буулган авчээ.

Энэ амжилтаар манай муай-тай боксчид Тайландын үндэсний баярт зориулсан тэмцээнд түрүүлж, хувийн чансаагаа ахиуллаа.

Манай тамирчдаас Н.Бат-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 28-нд “WMC” холбооны аваргын төлөө өрсөлдөх бол Б.Гантогтох зургаадугаар сард Ази тивийн аваргын төлөө өрсөлдөнө.

Хуваалцах