"Монголын үндэсний балет" гуравдугаар уралдаан болно
ирэх сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болно
Мэдээллийн алба

Монголын балетын хөгжлийн сан БСШУСЯ-ны ивээл дор, Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр “Монголын үндэсний балет" уралдааныг гурав дахь удаагаа зохион байгуулахаар болжээ.
"Монголын үндэсний балет" уралдааны багийн төрөл 6-8, 9-11 гэсэн хоёр насны ангилалд болох бөгөөд баг тус бүр 4-12 хүүхдийн бүрэлдэхүүнтэй байна. Харин ганцаарчилсан төрөлд 9-11, 12-14 насныхан гоцлол бүжгээр, 15-18 настай балетчид хоёр соло бүтээл эсвэл па-де-де бүжгээр өрсөлдөнө.
Тус уралдаан ирэх сарын 8-9-нд Монголын хүүхдийн ордонд болно.


















