Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын үндэсний олимпын хороо зарлаад байсан арга хэмжээгээ хойшлууллаа

Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпийн хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны “Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээг цуцалж, хугацааг нь хойшлуулсан болохыг мэдэг

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үндэсний олимпын хороо зарлаад байсан арга хэмжээгээ хойшлууллаа
Монголын үндэсний олимпын хороо зарлаад байсан арга хэмжээгээ хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаан хуралдаж, энэ сарын 27-ноос ирэх гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон билээ.

Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний олимпын хорооноос дээрх хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байсан “МҮОХ-ны “Гишүүн спорт холбоодын Шатрын нөхөрсөг тэмцээн”, “Говийн бүсийн аймгуудын Спортын удирдах ажилтны сургалт – семинар” зэрэг арга хэмжээг цуцалж, хугацааг нь хойшлуулсан болохыг мэдэгдэв.

“Спорт-Олимпын их гэр бүлийн гишүүддээ, халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг сайтар сахиж, дархлаагаа дэмжихийг уриалж байна” хэмээн мэдэгдэлдээ бичжээ.

Хуваалцах