Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Монголын үнэртэй салхи

Үзэсгэлэнд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, Ардын жүжиггчин Дамчаа агсан, Төрийн шагналт, алдарт яруу найрагч Чойном агсан, 41 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан “Суварган цэнхэр уулс” киноны тухай өгүүлэх бүтээлүүдээс дэлгэсэн нь үзэгчдийн таашаалыг хүртэж байсан юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монголын үнэртэй салхи
Монголын үнэртэй салхи. Зураг: МҮОНРТ

Реалист уран бүтээлчдийн нэг Х.Баярмагнай “Монголын урчуудын эвлэл”-ийн дэргэдэх “Бест арт” галлерейд "Монголын үнэртэй салхи” үзэсгэлэнгээ дэлгээд байна. Эх орныхоо түүхэн үйл явдал, нэрт уран бүтээлчид болон байгалийн үзэсгэлэнт газар, сэтгэл, итгэлийн тухай харуулсан 27 бүтээл олны хүртээл болж байгаа юм. “Монголын үнэртэй салхи” үзэсгэлэн нээлтээ хийгээд цөөн хонож байгаа ч Монголын төдийгүй гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдээд эхэлжээ.

Уран бүтээлчид БНСУ-д удахгүй зохиогдох үзэсгэлэнд оролцох урилга ч ирсэн байна. Х.Баярмагнай "Миний 20 жилийн хөдөлмөр “Монголын үнэртэй салхи” үзэсгэлэнд дэлгэгдсэн" хэмээн ярьж байлаа.

Үзэсгэлэнд Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал, Ардын жүжиггчин Дамчаа агсан, Төрийн шагналт, алдарт яруу найрагч Чойном агсан, 41 жилийн өмнө үзэгчдийн хүртээл болж байсан “Суварган цэнхэр уулс” киноны тухай өгүүлэх бүтээлүүдээс дэлгэсэн нь үзэгчдийн таашаалыг хүртэж байсан юм. Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх “Монголын үнэртэй салхи" үзэсгэлэнгийн бүтээлээс та бүхэнд толилуулж байна.

Ц.Хулан

Хуваалцах